Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЙМГИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ АРДЫН ДУУ БҮЖГИЙН "АЛТАЙ" ЧУУЛГАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  Аймгийн багш нарын бага хурал 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр  Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгад зохион байгуулагдлаа. Тус хурлыг нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд,  ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар үг хэлэв. Хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсролын салбарын асуудал, 2017-2018 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт, СӨБ-ын Цөм хөтөлбөрийн үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв. Аймгийн ИТХ-аас хэлэлцэн баталсан "Багшийн хөгжил", "Оюунлаг-Алтай", "Сургалтын чанарыг ахиулах" зэрэг хөтөлбөрийн агуулга, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцлээ. 

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%