2025-07-01
489
Говь-Алтай аймгийн Дарив сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 04 дүгээр хуралдаан 80 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
Ээлжилт хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оныхагас жилийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөх
2. Сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэгийн тасгийн 2024-2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөх
3. Сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн 2024-2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөх
4. Сумын ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тогтоол /Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай/-ын хэрэгжилтийн тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх
5. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
6. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
7. ЕБС-ийн өмчийг ЗДТГ-т түр эзэмшүүлэх тухай