Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 02 дугаар хуралдаан 12 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас эхэлж оролцвол зохих 15 Төлөөлөгчөөс 14 Төлөөлөгч хүрэлцэн ирж 93.3 хувийн ирцтэйгээр дараах 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрүүд:
1. Сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны хуралдааны ерөнхий дэг батлах тухай
✔️ 5 Бүлэг, 17 зүйл, 102 заалт бүхий ИТХ-ын хуралдааны ерөнхий дэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 100 хувийн саналаар батлагдав.
2. Сумын ИТХ-ын дэргэдэх хороодыг байгуулж, ажиллах журам батлах тухай
✔️ Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд иргэдийн оролцоо, хяналтыг хариуцсан хороо
✔️ Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооллын бодлогод иргэдийн оролцоо, хяналтыг хариуцсан хороо
✔️ Нийгмийн бодлого, төрийн үйлчилгээнд иргэдийн оролцоо, хяналтыг хариуцсан хороог тус тус байгуулж, ажиллах журамыг 100 хувийн саналаар батлагдав.
3. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
✔️ Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 57,1 хувийн саналаар "ХАНГАЛТТАЙ" гэж үнэлэв.
4. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
✔️ 4 бүлэг, 26 зорилт, 136 арга хэмжээ бүхий сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлагдав.
5. Сумын 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан сонсох, 2025 оны төсөв батлах тухай
✔️ Сумын 2025 оны төсөв 1,895,810,900 төгрөг байхаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 92.8 хувийн саналаар батлагдав.
6. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
✔️ Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 7 жилийн хугацаатайгаар батлагдав.
7. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сонсож, 2025 оны төлөвлөгөө батлах тухай
✔️ Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан өвөлжөө , хаваржаа эзэмших хүсэлтийг шаардлага хангахгүй хүсэлтүүдийг хасаж батлав.