Говь-Алтай аймгийн Дарив сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 80 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
✍Ээлжит хуралдаанаар дараах 7 асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
✔️Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хагас жилийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөх
✔️Сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн 2024-2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөх
✔️Сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн 2024-2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгөх
✔️Сумын ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тогтоол /Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай/-ын хэрэгжилтийн тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх
✔️Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
✔️Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
✔️Сумын ЕБС-ын өмчийг ЗДТГ-т түр эзэмшүүлэх тухай