Сумын ИТХ-ын ээлжит 03 дугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 09 цагаас эхлэн 93,3 хувийн ирцтэйгээр сумын Иргэний танхимд зохион байгуулав.
Хуралдааны Нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Д.Пүрэвжамц, Бичиг хэргийн аппаратаар ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг, ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн М.Норжинханд, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн М.Мэндбаясгалан нар, Редакцын комиссоор Төлөөлөгч Д.Ганчимэг, Д.Нямцэрэн нар тус тус ажиллалаа.
ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд санал авах тухай
✔️ Хүний хөгжлийн бодлогын хүрээнд: 8 зорилт, 48 арга хэмжээ, 70 ажил үйлчилгээ
✔️ Эдийн засгийн бодлогиын хүрээнд: 9 зорилт, 50 арга хэмжээ, 92 ажил үйлчилгээ
✔️ Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд: 7 зорилт, 19 арга хэмжээ, 56 ажил үйлчилгээ
✔️ Дэд бүтцийг сайжруулах бодлогийн хүрээнд: 2 зорилт, 19 арга хэмжээ, 46 ажил үйлчилгээ буюу 264 ажил үйлчилгээг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө дэмжигдлээ.
2. Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо болон хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулж, тус сангаас зээл олгох төслийг сонгон шалгаруулах хуралдааны тов тогтоох тухай
✔️Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүн:
Хорооны дарга: ЗДТГ-ын дарга
Нарийн бичгийн дарга: Хоршоо, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Гишүүд: Санхүү албаны дарга
Б.Дашням/Сүүтэй хайрханы молорын эзэд уяачдын холбооны Тэргүүлэгч
Я.Дэнсмаа /ИТХ-ын Төлөөлөгч/
✔️Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн:
Дарга: М.Ганбаатар /ИТХ-ын Төлөөлөгч/
Нарийн бичгийн дарга: Хоршоо, жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн/
Гишүүд: Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн
Ж.Ирээдүй /Ахмадын хорооны гүшүүн/
✔️Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сонгон шалгаруулах товийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байхаар тогтоосон Тогтоолын төсөл Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлагдав.
3. Сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, "Алтайн Дарив" төрийн бус байгууллагын тэргүүнийг томилох тухай
✔️ Улаанбаатар хот дахь "Алтайн Дарив" ТББ-ын тэргүүнээр Цэгмэдийн Гончигсүрэнг томилох Тогтоолын төсөл Төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдэв.
4. Сумын 2025 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай
✔️ 2025 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 18 төсөл арга хэмжээг хийх төсөл Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлагдав. /Жагсаалтыг хавсралтаар оруулав/
5. Сумын залуучуудын зөвлөлийн тэргүүнийг томилох тухай
✔️ Сумын залуучуудын зөвлөлийн Тэргүүнээр сумын Засаг даргыг томилсон Тогтоолын төсөл Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлагдлаа.