Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-30

     2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12 цагаас сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулагдлаа. 

          Анхдугаар хуралдаанд нийт 15 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч оролцож ирц 93,3 хувьтай байлаа. 

         1.Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийг зохион байгуулсан тухай сумын сонгуулийн хорооны тайлан илтгэлийг сонсож, шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай  

       2. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах тухай 

       3. Зохион байгуулалтын асуудал:

       3.1 Сумын ИТХ-ын даргыг сонгож,томилох тухай

       3.2 Сумын ИТХ-ын дэргэдэх зөвлөл байгуулах тухай

   3.3 Сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

✔️Ц.Ням-Өлзий, Г.Батбилэг, Д.Ганчимэг, Н.Александар, Д.Пүрэвжамц, М.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй ИТХ-ын дэргэдэх зөвлөл байгуулагдав.

   ✔️ Хуралдаанд оролцогч нийт 14 төлөөлөгчөөс санал хурааж 53,3 хувийн саналаар Ц.Ням-Өлзий ИТХ-ын даргаар томилогдлоо.

  ✔️ Хуралдаанд оролцогч 14 төлөөлөгчөөс санал хурааж 100 хувийн саналаар Б.Дэлгэрсайханг сумын Засаг даргаар сонгож, шийдвэрийн тогтоолыг аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

 

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 171
110 / 64%
61 / 36%