Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

2014-09-08

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ удаагийн хуралдаанаар:

1.    Шагналын журамд өөрчлөлт оруулах тухай

2.    Орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай

3.    Хувьчлах хөрөнгийн жагсаалтанд өөрчлөлт оруулж, хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх тухай
4.    Орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэж авахыг зөвшөөрөх тухай
5.
    Төрийн өмчид хөрөнгө шилжүүлэхийг дэмжих тухай
6.
    Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай
7.
Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 7 асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.     
           Аймгийн ИТХ-ын дахин сонгууль болж анхдугаар хуралдаанаа 02 дугаар сард зохион байгуулснаас хойш 24 дэх удаагаа ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар төлөвлөж байгаа нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг идэвхижүүлж чадсаны үр дүн юм.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%