Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Есөнбулаг сумын ИНХ-ын дарга, багийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

2014-09-10

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа Есөнбулаг сумын ИНХ-ын дарга, багийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Есөнбулаг сумын 6 багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар бүрэн оролцож хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
     Энэхүү уулзалтын зорилго нь багийн ИНХ-ын дарга нар болон багийн Засаг дарга нарын ажиллах нөхцөл боломж, багт тулгамдаж байгаа асуудлууд, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд аймгийн ИТХ-аас хамтран ажиллах, цаашид ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэхэд чухал уулзалт боллоо.
   

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%