Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

ОУ-ын багш нарын 24 дахь өдөр, Монголын багш нарын 52 дахь өдөр

2018-10-05

ОУ-ын багш нарын 24 дахь өдөр, Монголын багш нарын 52 дахь өдрийг 2018 оны 10 дугаар сарын 05-нд 12 жилийн 1 дүгээр сургуулийн урлагийн зааланд тэмдэглэн өнгөрүүлэв.
Улс орны тэргүүлэх салбар бол "Боловсролын салбар" юм. Хүүхэд нэг бүрийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, авъяасыг нээх зорилгоор сумын Засаг даргын нэрэмжит Монгол хэл, Сэтгэн бодох чадварын нийтийн олимпиадыг анх удаа зохион байгуулж нийт 800 гаруй багш, сурагчид оролцсон бол, сум, орон нутгийн зүгээс тус сумын 1-р 12 жилийн сургуульд 10 сая, Минжит Булган цогцолбор сургуульд 12 сая, Сарнай цэцэрлэгт 10 сая, Булган-2 цэцэрлэгт 5 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна Цогцолбор сургуулийн дотуур байрыг 180 сая, Сарнай цэцэрлэгийг 60 сая төгрөгөөр засварлах асуудлыг шийдвэрлүүллээ. Нийт БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ нартаа баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%