Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2018-11-13

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 15:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Тэргүүлэгч Ш.Дагва, Б.Нандинцэцэг, С.Сүхбаатар, Ж.Амартүвшин, Б.Баян-Эрдэнэ нар хүрэлцэн ирж ирц 54,5% байв.Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- "Аймгийн тэргүүний хоршоо шалгаруулах журам" батлах тухай
- "Нэг сум Нэг үйлдвэр " аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
- Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлах тухай
- Хуралдааны тов тогтоох тухай

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%