Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Сумдын админуудын сургалт боллоо.

     УИХ-ын Тамгын Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн санаачилгаар "Идеа Дэвэлопмент" ХХК-тай хамтран www.khural.mn буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын портал, нэгдсэн интерактив цахим хуудсыг бүтээсэн.
      Энэхүү сайт нь  21 аймаг 9 дүүрэг, 330 сумын хурлын үйл ажиллагааны мэдээллийг багтаасан ИТХ-уудын сайн туршлагыг солилцох, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой сайт болох талаар өмнө мэдээлж байсан билээ.
     Уг сайтыг Говь-Алтай аймгийн сумдад удирдан явуулах сургалтыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нарт өнгөрөгч 2 өдөр амжилттай зохион явууллаа.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%