Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цахимаар хуралдлаа

2019-04-23

ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурал 2019 оны 4-р сарын 23 өдөр болж Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимаас эрх бүхий албан туушаалтнууд оролцлоо.

Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм.

ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай ээлжит цахим хурлыг 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Өмнөх цахим хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дараагийн цахим хурлаар тусгайлан хэлэлцэх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгож дээрх чиглэлийн дагуу хуралдсан юм.

Хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн цахим хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөө, орон нутагт ямар байгаа, энэ чиглэлд тулгамдаж байгаа  асуудлуудын талаар орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултандаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх  ямар асуудал байгааг хөндсөн байна. Орон нутгийн удирдлагуудын хувьд хэд хэдэн асуудлыг төр, засгийн түвшинд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%