Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

"Дөрвөлжин" цементийн үйлдвэрийн шав тавих ёслол боллоо

2019-05-17

Говь-Алтай аймгийн Тайшир суманд баригдах "Дөрвөлжин" цементийн үйлдвэрийн шав тавих ёслолын үйл ажиллагаа Тайшир сумын нутагт 2019 оны 5-р сарын 13-ны өдөр боллоо.

Энэхүү шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчид, Тайшир сумын иргэд оролцлоо.

"Дөрвөлжин" цементийн үйлдвэр баригдан ашиглалтад орсноор жилд 180 мянган тонн цемент үйлдвэрлэн баруун бүсийн аймгуудын хэрэгцээг хангаж баруун бүсийн барилга, орон сууцны үйлдвэрлэлд том хувь нэмэр оруулах юм.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%