Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

2019-06-18

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 16:45 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Тэргүүлэгч Ж.Ганбат, Д.Намсрай, С.Хишигжаргал, А.Пүрэвсүрэн, Г.Болдбаатар, Я.Эрхэмбаяр нар хүрэлцэн ирж ирц 63,6% байв. Уг хуралдаанд аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
       Үүнд:
1. Бүтээн байгуулалт - Ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай 
2. Эмийн эргэлтийн сангийн журам батлах тухай 
3. Аймгийн баяр наадам зохион байгуулах хороо болон салбар хороодын бүрэлдэхүүн батлах тухай 
4. Халиун сумын ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай 
5. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%