Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Иргэдээ сонсох аян

2019-06-29

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар Иргэдээ сонсох аяны хүрээнд Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллалаа. ИТХ-ын дарга Л.Батжаргал ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол шийдвэр, дэд хөтөлбөр, ажлын тайланг танилцуулж, иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох албаны хүмүүст уламжлахаа хэллээ. Мөн сумдын ахмадын хороонд Төрөлх-Алтай төрийн бус байгууллагаас иж бүрэн компьютерыг бэлэглэлээ.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%