Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Иргэдээ сонсох аян урд бүсийн сумдад үргэлжлэлээ.

2019-07-05

         Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нар Иргэдээ сонсох аяны хүрээнд Баянтоорой тосгон, Цогт, Цээл, Халиун сумдад ажиллалаа. Богино хугацаанд сумдын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, цаг үеийн талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, хяналт тавьж, ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажиллалаа.  

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%