Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2019-07-10

       Үндэсний их баяр наадам, Тулгар Төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Аймгийн баяр наадмын Нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. 
        Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж баяр наадмыг нээж , хотол олноороо сайхан наадахын билиг оршоож мэндчилгээ дэвшүүллээ. 
      Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль хүртсэн иргэдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж, Засаг даргын орлогч бөгөөд Баяр наадмыг зохион байгуулах хороон дарга Ж.Ганбат нар гардуулж баяр хүргэлээ.
          Түүнчлэн Алтай нутгаас төрсөн алдартнуудын “Дурсамж" жагсаал, аймгийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал болон нүд сэргээж, сонор баясгам урлагийн үзүүлбэрээр дүүрэн байж иргэдэд бахдах сэтгэл төрүүлсэн нь онцлог байлаа.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%