Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

2014-12-02

          Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ардчилал хүний эрхийн өдөр, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6-р хуралдаанд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан 12 дугаар сарын 02-нд боллоо. Тус барилдаанд Цээл сумын харьяат Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, Эрдэнэ сумын харьяат Улсын Заан Б.Соронзонболд үзүүрлэж, Цээл сумын харьяат Улсын начин Л.Гантулга, Цогт сумын харьяат Улсын начин Л.Цэрэнтогтох нар шөвгөрлөө.  Түрүүлсэн бөхийг өргөмжлөл 5,0 сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг 3,0 сая төгрөг, шөвгөрсөн бөхийг 1,0 сая төгрөгөөр тус тус шагналаа. Мөн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар улс, аймгийн цол хүртсэн 16 бөхөд аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%