Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2020-01-21

              Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14:30 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Тэргүүлэгч Ж.Ганбат, М.Дашпунцаг, Ш.Насан, Д.Намсрай, М.Занданбилэг,  Г.Болдбаатар, Ж.Амартүвшин нар хүрэлцэн ирж ирц 72.7% байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
           Үүнд:
1. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай 
2. Дахин дуудлага худалдаа явуулах тухай
3. Хөрөнгө акталж данснаас хасах, үнэ тогтоон худалдан борлуулахыг зөвшөөрөх тухай 
4. Төрийн өмчид хөрөнгө бүртгэхийг зөвшөөрөх тухай
5. Орон нутгийн өмчид хөрөнгө бүртгэхийг зөвшөөрөх тухай 
6. Жаргалн сумын "Суурин дулаан" ААТ үйлдвэрийн газар байгуулах тухай 
7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшаарал олгоход санал хүргүүлэх тухай 
8. Цалин шинэчлэн тогтоох тухай 
9. Төрийн дээд шагнал өргөн мэдүүлэх тухай  

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%