Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах тухай

2020-10-20

Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр нэрсийн жагсаалтаар 5922 сонгогч санал өгөхөөс 3714 хүн санал өгч, ирц 62.72 хувьтай сонгууль амжилттай зохион байгуулагдав. Сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН 8 суудал, АН 23 суудал тус тус авсан.
 Сумын  ИТХ-ын Тэргүүлэгчид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт  Нутгийн удирдлагын ордонд хуралдуулж 6 асуудлыг хэлэлцүүлэхээр товлож, тогтоолын төслийг баталлаа. 

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%