Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

ТОРГУУДИЙН ИХ НҮҮДЛИЙН 250 ЖИЛ, СУМЫН ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ

2021-05-28

Ойн баярын санхүүгийн хандив дэмжлэг хариуцсан 5 хүнтэй комисс томилогдсон бөгөөд та бүхнийхээ өргөсөн хандив дэмжлэгийг ил тод нээлттэй, шилэн байдлаар бүртгэж, мэдээлж баярын арга хэмжээнд зориулалтын дагуу зарцуулж  бүх шатанд нээлттэй тайлагнаж  ажиллахаа илэрхийлж байна.
Сэтгэлээ шингээн өргөсөн таны хандив хөрөнгө тань сумын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Хандив хариуцсан  санхүүгийн комисс: 
Ж. Дамдинбазар- Сумын засаг дарга
Д. Нямцэцэг- Архив,бичиг хэрэг хариуцсан  ажилтан
Г. Золбоо- Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн
Б. Мөнхбат- Сум дундын шүүхийн ня-бо, ИТХ-ын төлөөлөгч
Б. Энхзаяа- Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн.

Торгуудийн их нүүдлийн 250 жилийн ой, сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяраа 2021 оны 09 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлож, ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Түүхт ойгоо төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд, үе үеийн төгсөгчдийн дэмжлэг оролцоотойгоор ой угтаж хийх ажил амжилттай эхлээд байна. Жишээ нь: Сумын цэнгэлдэх хүрээлэнгийн асар, сандал, ногоон байгууламж, гэрэлтүүлэгийг хийж орчин үеийн хэв загсараар барьж тохижуулах ажилд 1982, 1990, 1991, 1993, 1995, 1996, 1997, 1999, 2001, 2002, 2005, 2014 оны 12 төгсөлт болон тээвэрчид тус бүр 5,0 төгрөг

2004 оны төгсөлт Сорхогтань хатны цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлт зам 10.0 сая төгрөг

2000 оны төгсөлт "Тоохууны хөшөө"-г  бүтээхээр бүтээлч ажлууд дэмжигдээд байгааг дуулгахад таатай байна. Та бүхний өргөсөн хандив, тусламж дэмжлэгийг үр дүнтэй, бүтээлчээр зарцуулж тайлагнах болно. Буян тань бум түмээр үржиж, өргөсөн тусламж дэмжлэг тань бүтээлч ажил болон түүхэнд үлдэх болно.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%