Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан

2021-03-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан /2021.03.30/ 54.5%-ийн ирцтэйгээр дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Журам батлах тухай /Сумдын төвийн шинэчлэл-Хөдөөгийн хөгжил төслийн хүрээнд баригдах 120 айлын орон сууц барих газрын эрх олгох, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах журам/
2. Журам батлах тухай /Газар тариалан, жимс, жимсгэнэ төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих журам/
3. Төрийн өмчид хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх тухай
4. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрөх тухай
5. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төсөвт үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүгнэх журам батлах тухай
6. “Алтай орон сууцны корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
7. “Алтай орон сууцны корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын бүтэц, албан тушаалын тодорхойлолт, цалингийн жишгийг шинэчлэн батлах тухай
8. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжин батлах тухай
9. “Эхийн алдар” одон нөхөн олгуулах тухай хэлэлцэж шийдвэрлэлээ.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%