Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-04-04

Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  1. ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журам танилцуулах тухай
  2. Аймгийн ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам танилцуулах тухай
  3. Аймгийн ИТХ-ын “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм” танилцуулах тухай
  4. ИТХ-ын Төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журамтай танилцах тухай
  5. Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих “Засагт ханы гал голомт сан”-ийн журам танилцуулах тухай
  6. Хурлын хороодын хурлын тов хуваарийг батлах тухай
  7. ИТХ-ын Зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүнд:   

Д.Даваадорж, А.Алтанхуяг, Ш.Насан, Д.Сэлэнгэ, Г.Болдбаатар, Л.Насанбуян, Д.Буянхишиг нарын бүрэлдэхүүнтэй байна.

 

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%