Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-11-22

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 36.1 /Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж нь эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад ажиллана/-д заасны дагуу гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хохирогчийг гэр бүлийн бусад гишүүдийн хамт байрлуулан амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалах үйлчилгээг үзүүлэх зорилготой нэгдсэн эмнэлэгт түшиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2013 оны 12 дугаар сард 65.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж, аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/311 тоот захирамжаар байгуулсан. Тэгвэл уг үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өргөтгөж, хамгаалах байрыг ашиглалтанд оруулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцлээ.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%