Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-11-28

    Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Алтай хотод боллоо.
Уг арга хэмжээнд 8 удаагийн бүрэн эрхийн сонгуульд аймгийн ИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон үе, үеийн ИТХ-ын дарга, удирдлагууд, Төлөөлөгч, Ажлын албаны мэргэжилтнүүд, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
    Нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим Төлөөлөгч, Албан хаагчдыг орон нутгийн болон салбарын шагналаар шагналаа.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%