Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барьлаа

2023-03-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Хулан, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хурцгэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадорж, ИТХ-ын Нарийн бичгийн дарга М.Алтангэрэл нарт өргөн барилаа.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%