Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

"ЗАСАГТ ХАН-2026" ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН, БАГА НААДАМ

2026-01-23

Аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбатын “2024-2028 оны үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Тэмээн сүргийг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “ЗАСАГТ ХАН-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадам 2026 оны 01 дүгээр сарын 31-ээс 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвд зохион байгуулагдана.

Тэмээчдийн тэмээ маллах арга ухаан туршлага солилцох, тэмээний аж ахуй эрхлэх,  үндэсний үнэт өв соёлыг сурталчлах, малчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  зорилго бүхий  “ЗАСАГТ ХАН-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадамд  өргөнөөр оролцохыг урьж байна!

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 184
121 / 66%
63 / 34%