Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

“Хөдөөгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлын талаар, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах иргэд, олон нийтээс санал авах” хэлэлцүүлгийг /2026.02.25/ зохион байгууллаа.

2026-02-25

Хэлэлцүүлгийн зорилго нь Хөдөөгийн хөгжлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй болон салаа утгатай зохицуулалт, давхардал, хийдэл, зөрчилтэй заалт, мөн хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудын холбогдох зүйл, заалтыг сайжруулах талаар санал авахад оршино. 

Хэлэлцүүлэгт Төрийн байгууллага болон Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож Хөдөөгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага болон иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 185
121 / 65%
64 / 35%