Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-05-26

Говь-Алтай аймгийн Дарив сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаан 66.6 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.

✍ Ээлжит бус хуралдаанаар дараах 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. Сумын нохойн талаар баримтлах журмын хэрэгжилтийн тайлан, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар 

2. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2023-2026 оны үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар

3. Сумын 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн болон малын тоо толгойн албан татварын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлын жагсаалт, төсөл хөтөлбөрүүдийн ажлын даалгаварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

4. Тус сумын Жавхлант багт үйл ажиллагаагаа явуулах байгалийн нөөцийн хамтын менежментийн "Жавхлант хайрхан" нөхөрлөл байгуулах тухай

5. Хүйсийн говийг Улсын тусгай хамгаалалтад авах санал хүргүүлэх тухай

6. Даривийн нуруунд хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Ланд оре ХХК-д хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 201
130 / 65%
71 / 35%