Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан боллоо.

          Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан энэ сарын 25-ны өдөр хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
1. Аймгийн 2014 оны төсөв тодотгох тухай
2. Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайлан, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалтын тухай
3. Гудамж төслийн трасс батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
4. Баг шинээр байгуулах тухай
Хуралдаанд ирвэл зохих 35 төлөөлөгчөөс 32 төлөөлөгч ирж ирц 91,4 хувьтай байлаа.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%