Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан Говь-Алтай аймагт

2015-01-30

       Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулсан бөгөөд Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсныг бид бүхэн мэдэж байгаа билээ.
        Манай аймгийн хувьд “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг бүртгэх, мэдээлэл дамжуулах, албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх, гэр бүлд хүндэтгэл үзүүлэх ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон ажиллаж байна.
        Манай аймгийн Есөнбулаг сумын харьяат В.Бямбааюу О.Ганчимэг нарын гэр бүлд 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 41 минутанд 3 сая дахь иргэнтэй үе чацуутан охин мэндэлсэн бол Бугат сумын харьяат н.Дүгэр, н.Отгонбор нарын гэр бүлд 12 цаг 29 минутанд чацуутан хүү мэндэлсэн байна.
Эдгээр гэр бүл, хүүхдүүддээ баяр хүргэж, аз жаргал хүсье!
Монголын үрс маш олон болтугай!

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%