Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Тэргүүлэгчид хуралдлаа.

2015-02-06

2015.02.05-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж өнгөрлөө. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдааны хурлын тов өөрчлөх тухай.
2. Аймгийн нутаг дэвсгэрт хөндөгдсөн, эвдэрсэн, унаган төрхөө алдсан газарт нөхөн сэргээлт хийх журам батлах тухай.
3. Аймагт хүүхдийн зусланг хөгжүүлэхэд дэмжих “Хандивын сан” байгуулж, сангийн хөрөнгийг зарцуулах журам батлах тухай.
4. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай.
5. Хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх тухай.
6. Шагналын журамд өөрчлөлт оруулах тухай.
7. Аймгийн сайн малчин, Тэргүүний тариаланч, хадланч шалгаруулах тухай
Дээрх асуудлуудаас аймгийн хүүхдийн зусланг хөгжүүлэхэд дэмжих "Хандивын сан" байгуулж, сангийн хөрөнгийг зарцуулах журам батлах тухай асуудуудлыг дахин хэлэлцэхээр тогтлоо.



Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%