Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллалаа.

2015-06-23

         УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт 2015 оны 06 сарын 22-ны өдөр ажилласан бөгөөд түүний хамт УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа.
         УИХ-ын даргыг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс, хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авсан юм.


      

         УИХ-ын дарга Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ орон нутгийн ажил байдалтай танилцан, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтэд оролцсон бөгөөд манай аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцсан юм.



           Мөн энэ үеэр аймгийн Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын шинэ барилга нээлтээ хийсэн бөгөөд будаг нь ханхалсан шинэхэн барилгадаа УИХ-ын дарга ард иргэдтэйгээ уулзалт хийлээ.






Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%