Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

"ИТХ-ын төлөөлөгчийн манлайлал" үндэсний сургалт зохион байгуулагдлаа.

2015-06-22

          УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “ИТХ-ын төлөөлөгчийн манлайлал” үндэсний сургалтын анхдугаар сургалтыг өнгөрөгч онд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд хийсэн билээ.
         Энэхүү сургалтын үргэлжлэл II сургалтыг 2015 оны 06 сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Алтай хотод аймаг сумдын ИТХ-ын Тэргүүлэгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зохион байгуулсан бөгөөд сургалтын нээлтэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.
             

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%