Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын шинэ байр нээлтээ хийлээ.

2015-06-22

        5.5 тэрбум төгрөгийн өртгөөр боссон 500 хүний суудалтай "Алтай" чуулгын шинэ байр нээлтээ хийлээ.
Чуулгын нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж "Алтай" чуулгын уран бүтээлчдэд амжилт хүслээ.


        Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн "Алтай" чуулга 1966 онд  50 гаруй уран бүтээлч, 10 гаруй ажилтантай байгуулагдаж байжээ. Баруун хязгаарын ард түмэнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг тус чуулгын уран бүтээлчид жүжиг, дуулалт жүжиг, концерт болон урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ БНБАУ, БНХАУ-д айлчлан тоглолт хийж, Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт тайлан тоглолтуудаа хийж байжээ. Өнөөгийн байдлаар "Алтай" чуулгад нийт 69 хүн ажиллаж байна.

         Олон жилийн түүхтэй ардын дуу бүжгийн “Алтай" чуулга  аймгуудын чуулгыг хөгжимт драмын театр болгон өөрчлөх үед ардын дуу бүжгийн чуулга нэрээрээ үлдсэн цорын ганц байгууллага гэдгээрээ онцлогтой. Тус чуулгаас Л.Гочоосүрэн, М.Норсонжав, З.Дашбалбар, П.Мөнхөө, З.Тэрбиш, Б.Рина, Ц.Оюунцэцэг, Б.Лхагва, Л.Оюунчимэг нарын гавьяатууд төрөн гарсан байдаг.


Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%