Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Баруун бүсийн аймгуудын ИТХ-ын нэгдсэн чуулган болж өнгөрлөө.

2015-09-04

       УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санаачилгаар "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн ИТХ-ын Төлөөлөгчдийн чуулга уулзалт Баян-Өлгий аймагт болж өнгөрлөө.
           Энэхүү чуулганд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг болон УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтарсан "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх" төслийн багийн төлөөлөл, баруун 5 аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар оролцож мэдээлэл солилцов.
             Мөн НӨУБЧБ төслийн зөвлөх Д.Ганзориг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлт, хуулийн төслийг танилцуулан уг хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийсэн бөгөөд Нутгийн өөрөө удирдах байгууллагад тулгамдаж байгаа асуудал болон хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцлоо.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%