Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

"Засагт ханы хот айл" хүүхдийн гэр зусланг Монгол улсад анх удаа сум бүрт шинээр байгууллаа.

2015-09-17

               Аймгийн Засаг дарга, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Амгаланбаатарын санаачилгаар “Засагт ханы хот айл” гэр зуслан монгол ахуй, соёлд тулгуурлан байгалийн сайханд гэр хэлбэрээр сум бүрт 6 дугаар сарын 8, 15-ны өдрүүдээс эхлэн шинээр байгуулагдан амрагч хүүхдүүдээр дүүрэн байлаа.
            Төв суурин газрын хүүхдүүд монгол ахуй соёлоосоо холдож, хот суурингийн ялгаа гарч мал, байгальтай харилцах харилцаанаас улам хөндийрөн даяаршиж буй өнөө цаг үед “Засагт ханы хот айл” гэр зусланг сум бүрт байгуулсан нь хүүхдүүд зуны амралтаараа хөдөө амран монгол ахуй, соёлоосоо өвлөн амьдралын ухаанд суралцаж, нутаг ус ахан дүүсийнхээ түүх намтрыг судлан таньж, байгалийн сайханд цэвэр агаарт амарч байгаа нь онцлог юм. Тухайлбал, гэр зуслан бүр нутгийн малчин өрхүүдийг түшиглэн буусан бөгөөд хүүхдүүд маань монгол гэрээ барих, мал маллах, хариулах, мал саах, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, аарц ааруул хийх, сур элдэх, чөдөр ногт зангидах, мах эвдэх, утас ээрэх, дээс томох, дээл эсгэхээс эхлээд үндэсний уламжлалтай бүхнийг шимтэн суралцаж багш нар, малчид, ахмад буурлууд маань харамгүй сайхан зааж сургасан юм.

              Энэ зусланд аймгийн төвөөс төдийгүй Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудаас ч нэлээд олон хүүхдүүд сэтгэгдэл өндөр амарлаа.
              Гэр зуслангууд маань амрагч хүүхдүүдээ 7-14 хоногоор авч, 2-3 ээлжээр ажиллан нэг ээлжиндээ 600-аад хүүхэд амраасан нь сүүлийн жилүүдэд хүүхдийн зуслан ажиллагаагүй манай амйгийн хүүхдүүдэд зуны амралтаа үр дүнтэй, зөв өнгөрүүлэх том боломж юм.
              Хүүхдийн зуслан бол хүүхдүүд амралтаараа алжаалаа тайлж, үе тэнгийхнээсээ суралцан, хөгжиж, найзлан нөхөрлөж мартагдагшүй сайхан дурсамж дүүрэн буцдаг орчин билээ.

               Иймээс энэ орчинг монгол ахуй соёл, зан заншилтай холбож өгсөн нь Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн түүхэн энэ жил улсын хэмжээнд шинэ туршлага, шинэ санаачилга болон өрнөж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%