Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

"Солонго" хорооллын 120 айлын орон сууцны барилгын ажил эхэллээ.

2015-10-13

      
          Алтай хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу 1000 айлын орон сууцны хорооллыг Баянхайрхан багийн 11-р гудамжны ард барихаар төлөвлөсөн бөгөөд уг орон сууцны хорооллын дэд бүтэц, дулаан цэвэр усны хангамжийн ажлыг  "Мандал-Голомт" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд 3.8 км хатуу хучилттай автозам, явган болон дугуйн замын ажлыг хийж гүйцэтгээд байна.
           Тус хорооллын эхний 120 айлын орон сууцны барилгын ажлыг түншлэлийн гэрээгээр  "Хөх бүрдний эх", "Аксу Алтай" ХХК-ууд гүйцэтгэхээр болсон бөгөөд б
арилгын ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх юм байна.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%