Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Цахим хурал боллоо.

2015-10-19

              УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй  "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" МОН/13-101 төслийн мониторингийн баг өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сүхбаатар аймгуудын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын төлөөлөлтэй цахим видео хурал хийсэн бөгөөд хурлыг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар удирдан явууллаа.
           Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Paul J.M оролцсон бөгөөд  төслийн хэрэгжилт үр дүн, цаашид анхаарах зүйлсийн талаар аймгуудын санал бодлыг солилцлоо.

   

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%