Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам батлагдлаа.

2015-10-20

Аймгийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах нийтлэг журмыг ИТХТэргүүлэгчдийн хуралдаанаар батлан гаргалаа. Уг журам нь тогтоол гарсан өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, барилгын ажилтан, нийт иргэд заавал дагаж мөрдөнө.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%