Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

2015-11-19

       Конрад Аденауэрийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Тамгын газрын дэд дарга Б.Нэргүйгээр ахлуулсан ажлын хэсэг Төсвийн тухай хууль түүний дотор Орон нутгийн хөгжлийн сан, Шилэн дансны тухай хуулинд иргэдийн оролцоог хэрхэн хангасан тухай иргэдэд сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийн талаар орон нутгийн байдалтай танилцах, хууль хэрэгжүүлэхэд үүсч байгаа нөхцөл байдлыг судлах, монгол хэлний тайлбар толь бүтээхэд орон нутгийн иргэдийг татан оролцуулах, иргэний оролцоог эх хэл, соёлтой холбон идэвхжүүлэх зорилготой уулзалт, сургалтыг аймгийн Иргэний танхимд зохион байгуулж байна.
     Тус сургалтад аймгийн төрийн байгууллагын дарга, эрхлэгч, албан хаагчид, нягтлан бодогч, Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэлний багш нар болон Монгол хэлний багш нар хамрагдаж байна.
        Энэхүү сургалт нь Монгол Улсын 21 аймагт зохион байгуулагдах юм байна.,

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%