Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Баян-Уул, Хөхморьт, Тайшир, Жаргалан сумдад ИТХ-ын нэрэмжит өдөрлөг зохион байгуулагдлаа.

2015-11-28

       Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрэмжит өдөрлөгийг Дарив, Тонхил сумдад зохион байгуулсан тухай бид өмнө мэдээлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг аймгийн болоод сумдын ИТХ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, гаргасан тогтоол шийдвэр, биелэлтийг иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг авах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумдаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн 2015 оны 11 дгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд Баян-Уул, Хөхморьт, Тайшир, Жаргалан сумдад амжилттай зохион байгууллаа.
      Өдөрлөгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан сумдын ИТХ-ын ажлын алба, Тэргүүлэгчид  аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, сумдын Засаг дарга нартаа талархал илэрхийлье.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 172
111 / 65%
61 / 35%