Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 23,7 хувьтай явагдаж байна.

2016-01-15

        Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит семинар 2016 оны 1 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
         Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо тухайн оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй юм.

          Семинарийн үеэр мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем”-ийн ашиглалт, цахим бүрдүүлэлтийн талаар танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг мэдээлэв. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа харилцан солилцлоо.
      Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт өнөөдрийн байдлаар 23,7 хувийн бүрдүүлэлттэй байна.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%