Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

"Малчиддаа туслах халуун сэтгэл" хандивын аян явагдаж байна.

2016-03-16

         Манай аймагт өвөлдөө зарим нутгаар цас зудтай, хаврын сар гарсаар хүйтний эрч буурахгүй, нөөцийн өвс тэжээл хүрэлцээ муутай, газар ногоо гарах цаг хараахан болоогүй байгаа зэргээс шалтгаалан мал аж ахуйн хаваржилт, төл хүлээн авч бойжуулахад хүндрэлтэй байгааг малчид төдийгүй мал аж ахуйн мэргэжлийн байгууллагын зүгээс мэдээлсээр байна. Мөн малчид маань хаврын хавсаргатай өдрүүдэд гэртээ орох завгүй шахам хөдөлмөрлөдөг энэ цаг үед тэдэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж ахуйн хэрэглээний зүйлс болон мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрэглэгдэх зүйлсийг хандивласнаар төлийн хорогдол их гарахаас урьдчилан сэргийлж, төл малаа бүрэн бойжуулахад дэмждэг үзүүлэх үүднээс "Малчиддаа туслах халуун сэтгэл" аяныг аймгийн Улаан Загалмайн хорооноос санаачлан зохион байгуулж байна. Тус аян нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ийг хүртэл явагдах бөгөөд иргэд өөрт байгаа бүхий л зүйл /бэлэн мөнгө, , дулаан хувцас, хүнс, витамин, ахуйн цэвэрлэгээний материал, лаа, шүдэнз, төлийн нэмнээ, төл малд сүү, хуурай сүү, өвс, тэжээл гэх мэт/ -ээр хандив өгөх боломжтой юм.
     Хандивлах зүйлсийг энэ сарын 28-ны өдөр хүртэл аймгийн УЗХ-ны байранд аргазүйч Ж.Оюунгэрэл хүлээн авах юм байна.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%