Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох улстөрийн нам, бие даагчид аймгийн сонгуулийн хороонд хүсэлтээ хүргүүлж байна.

2016-04-29

       Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасны дагуу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор улстөрийн 4 нам, 3 бие даан нэр дэвшигч аймгийн сонгуулийн хороонд хүсэлтээ ирүүлээд байна.
         Эдгээр нам, нэр дэвшигчдийг сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2, 124.5, 157 дугаар зүйлийн 157.1-д заасны дагуу аймгийн сонгуулийн хороо бүртгэх эсэх тухай шийдвэрийг  5 хоногт багтаан гаргаж батламж, үнэмлэх олгох юм.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%