Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

       Аймгийн ИТХ-ын XI хуралдаан эхэллээ. Хурлыг аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нээж хуралд оролцогчдод хандан   үг хэлэв. Хуралдаанаар аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөв тодотгох тухай  /Илтгэгч: Д.Чинзориг аймгийн Засаг даргын хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч/, Говь-Алтай аймгийн Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай /Илтгэгч: Д.Чинзориг аймгийн Засаг даргын хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч/, Дэлгэр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай хэлэлцэх гэж байна.
        Хуралд ирвэл зохих 35 төлөөлөгчөөс 28 төлөөлөгч ирж ирц 82 хувьтай байна. Хуралд урилгаар сумдын ИТХ-ын дарга нар болон Засаг дарга нар оролцож байна.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%