Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа.

2016-07-18

          Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 19-ны өдөр буюу маргааш 16.00 цагт Алтай хотод хуралдуулахаар тогтов. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгууль зохион байгуулсан дүнгийн тухай аймгийн Сонгуулийн хорооны мэдээлэл
2. Зохион байгуулалтын асуудал
А. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
Б.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай
В. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай
Г. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
        Хуралд урилгаар албан байгууллага, хэлтэс агентлагийн дарга нар болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцоно.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%