Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Үйл ажиллагааны 07-р сарын мэдээ

2016-08-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 7-р сард 3 удаа хуралдаж нийт 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. 

1.  Дарив сумын сургуулийг нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцэж тус сумын бүрэн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Аюурзанын Базархүү агсны нэрэмжит болгож шийдвэрлэлээ.

2. Монгол Улсын баатар Магсарын Жанчивын нэрэмжит Шарга сумын бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг 2016 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтлоо.

3. Орон нутгийн төсөв тодотгох тухай асуудлыг хэлэлцэж орон нутгийн төсвийн орлого зарлагад өөрчлөлт оруулан тодотгож холбогдох хууль тогтоомжийн дагуу хуваарилан зарцуулж, шинэчлэн баталсан төсвийг аймгийн ИТХ-д танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.

4. Аймгийн баяр наадам, зуны баруун бүсийн даншиг наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороодыг шинэчлэн байгууллаа.

5.  Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж батлав.

6.  Аймгийн шагналаар шагнах тухай асуудлыг хэлэлцэж Т.Гантөмөрийг аймгийн хүндэт иргэнээр өргөмжиллөө.

7. Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгууллаа.

 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА

 

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%