Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2016-12-26

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй   “Нутгийн өөрөө Удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах суурь сургалт зохион байгуулагдаж байна. 
Сургалтыг сургагч багш докторант А.Идэрпүрэв, А.Гэлэгжамц, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мөнхтөр, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан О.Аюурзана нар удирдан явуулж байгаа бөгөөд “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь” зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.
Сургалт 12 сарын 26-наас 27-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%