Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

АЙМГИЙН 2-Р СУРГУУЛИЙН БАГШ АЖИЛЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2017-02-09

Аймгийн ИТХ-н дарга Т.Ганзориг, Боловсролын газрын дарга Р.Батмөнх, Боловсролын газрын мэргэжилтэн Х.Энхбаяр  нар 2-р сургуулийн багш, ажилчидтай уулзалт хийлээ.

 Аймгийн  ИТХ-н дарга Т.Ганзориг  боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг  сайжруулах чиглэлээр баримталж буй бодлого,  хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлж, уг сургуулийн үйл ажиллагаатай  танилцав.

            Багш , ажилчид  сургуулийнхаа өнөөгийн бодит байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд учирч байгаа бэрхшээлийг танилцуулж,  ажлын хэсгийнхэнд санал хүсэлт гаргалаа.  Ажлын хэсгийнхэн дээрхи багш ажилчдын гаргаж буй санал хүсэлтийг нь судалж шийдвэрлэж ажиллахаар тогтов.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%